Ахлах сургууль

“Орчлон” Олон Улсын сургуулийн бүрэн дунд боловсролын хөтөлбөр нь сурагчдыг 16-18 нас хүртэл 2 жил сургана. Сурагчид өөрийн авьяас чадвар, хүсэл сонирхол, мэргэжил, ирээдүйд суралцах их сургуулиудын сонголт зэргээс шалтгаалан Cambridge IGCSE хөтөлбөрийн болон сонгон суралцах бусад хичээлүүдийг судалж байна. Иймд төгсөгчид маань гадаадын болон дотоодын их дээд сургуульд аль алинд нь суралцах боломжтой болдог давуу талтай. Цаашид IGCSE түвшингийн хичээл судалсан хүүхдүүд Олон улсын ахлах сургуулийн Алтан стандарт хэмээн нэрлэгддэг ”А” level-ийн хөтөлбөрт хамрагдах боломжтой болох юм.

Сонгон суралцах хичээлийн түвшинд


Монгол хэл дээр судалдаг хичээлүүд: Эх хэл, Математик, Монголын түүх, Газарзүй, Хими, Физик, Биологи ба Нийгмийн ухаан
Англи хэл дээр судалдаг хичээлүүд: English, Business studies
Хөгжүүлэх хичээлүүд: Биеийн тамир, Хятад хэл , College prep, iBT prep

Cambridge IGCSE түвшинд
Монгол хэл дээр судалдаг хичээлүүд: Эх хэл, Иргэншил
Англи хэл дээр судалдаг хичээлүүд: Mathematics, ESL, Co-ordinated Science, History, ICT, Business studies, Mandarin Chinese
Хөгжүүлэх хичээлүүд: Биеийн тамир, Зураг урлал ба Технологи

Cambridge “A” level
Монгол хэл дээр судалдаг хичээлүүд: Mонголын ерөнхий боловсролын үндсэн ба сонгох хичээлүүдийг бүрэн судлах боломжтой.
Англи хэл дээр судалдаг хичээлүүд: Mathematics, Chemistry,Physics, Biology, History, ICT, Business studies, Chinese зэрэг хичээлүүдээс 3-ийг сонгон үзэх боломжтой Хөгжүүлэх хичээлүүд: Биеийн тамир, Research paper, Thinking skills

Сургалтын орчин


  • Чадварлаг, туршлагатай, шилдэг багш сурган хүмүүжүүлэгчид
  • Сэтгэл зүйн болон үйлийн таатай орчин
  • Суралцахаас гадна хөгжих олон талын боломжууд, дугуйлан сонгон, секцүүд
  • Ирээдүйн мэргэжил сонголт, их дээд сургуулийн элсэлт, шалгалтад чиглэсэн мэргэжлийн зөвлөгөө
  • Сурагчдын бие даасан, бүтээлч, зорилго чиглэлтэй үйл ажиллагаа
  • CIE гаас шалгаж үнэлсэн ахицын болон амжилтыг баталгаажуулсан олон улсын гэрчилгээЗарим тоо баримтууд

  • Жил бүр 25-45 хүүхэд Cambridge IGCSE шалгалтыг өгөх боломжтой. IGCSE түвшинд хичээлийг судласнаар –International certificate of Secondary Education буюу Олон улсын дунд боловсролын үнэмлэх авах бололцоотой болох ба энэхүү үнэмлэх нь Их Британийн дунд боловсролын үнэмлэхтэй дүйцдэг юм. Ерөнхий боловсролын олон улсын үнэмлэх авснаар Англи, Австрали АНУ-ын коллеж их дээд сургуулиудад элсэн орох боломжтой. Жишээ нь : IGCSE түвшиний ESL хичээлийн С буюу түүнээс дээш оноо нь англи хэлээр сургалт явуулдаг ямар ч орны их дээд сургуульд суралцах боломжтой гэсэн үнэлгээ болдог.
  • Дэлхийн ямар ч нэр хүнд бүхий их сургууль А levelийн дүнг элсэлтийн шалгуур болгон хүлээн зөвшөөрдөг.
  • Олон улсын хөтөлбөр зааж байгаа бүх багш нар 100 % мэргэжлийн зэрэгтэй ба Кембрижийн олон улсын зэрэглэлийн үнэмлэх авах сургалтад амжилттай хамрагдаж байна.