Нэг удаагийн хураамж

Өргөдлийн хураамж: 150,000₮

Энэ хураамж нь зөвхөн тухайн хичээлийн жилд хүчинтэй бөгөөд элсэлтийн процесс эхлэхээс өмнө буюу элсэлтийн материал Сургалтын алба руу илгээгдэхээс өмнө төлөгдсөн байх шаардлагатай.

Элсэлтийн хураамж: 1,000,000₮

Сургуульд шинээр элсэн орж буй нийт элсэгчид энэ хураамжийг төлөх шаардлагатай бөгөөд энэ нь сургуулийн сургалтын орчны ашиглалт үйлчилгээ, дахин төлөвлөлт, их засварт зарцуулагдана. Тус төлбөрийг шинээр элсэгч (жич хэсгийг харна уу) элсэн орсноос хойш ажлын 5-н өдөрт багтаан төлөх шаардлагатай. Энэхүү хураамж нь Сургуулийн зөвлөлийн дараагийн шийдвэр гартал хүчин төгөлдөр үйлчилнэ.

Жич: Суралцагч нь сургуульдаа 2 жилийн дотор дахин элсэж байгаа бол элсэлтийн хураамж төлөхгүй бөгөөд бусад бүх дахин элсэлтийн үед заасан элсэлтийн хураамжийг төлнө.