Сурах бичгийн төлбөр

Орчлон ОУ-ын сургуулийн сургалтын үйл ажиллагааны онцлогоос хамаарч K3-G8 хүртэл ангийн сурагчид өөрийн түвшинд тохирсон сурах бичгийг жил бүр худалдан авдаг бол G9-G12 сурагчдын хувьд худалдан авах нь хичээл сонголтоос хамаарч харилцан адилгүй зардал гарах эрсэд байдаг. Иймд G9-G12 сурагчид номын сангийн түрээс болох 350,000₮-ийг жил бүр төлж номын сангаас түрээсээр ашиглах боломжтой. Энэхүү номын сангийн түрээсийн хэмжээ нь Сургуулийн зөвлөлийн шийдвэр гартал хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Жич: Хуучин ном болон онлайн захиалгаар худалдан авалт хийхээс өмнө тухайн жилд ашиглагдах ном мөн эсэхийг нягтлах шаардлагатай.