Төлбөрийн буцаалт

Сургалтын төлбөр буцаах

  • Хичээлийн жилийн эхний өдөр эхлэхээс өмнө бичгээр мэдэгдэл өгсөн тохиолдолд сургалтын төлбөрийг 100% буцаан олгоно.
  • Эцэг эх/асран хамгаалагч төлбөртэй сургалтын гэрээг цуцлахаас 30 хоногийн өмнө сургуульд бичгээр мэдэгдэх үүрэгтэй бөгөөд тухайн хичээлийн жилийн 3-р сарын 25-наас өмнө гэрээ цуцлагдсан бол суусан хугацааны төлбөр болон нийт сургалтын төлбөрийн 15%-ийг суутган үлдэгдэл төлбөрийг бүрэн олгоно.

Элсэлтийн хураамж буцаах

  • Элсэлтийн хураамжийг сурагч сургалтын үйл ажиллагаанд хамрагдах хугацаанаас өмнө бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд буцаан олгоно. Сургалтын үйл ажиллагаанд хамрагдсан эсвэл сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө бичгээр мэдэгдээгүй бол буцаан олгохгүй.

Бусад төлбөр/хураамж буцаах

  • Дээр дурдсанаас бусад төлбөр хураамжийг дотоод журам, урьдчилан хүргүүлсэн мэдэгдлийн дагуу зохицуулна.