Худалдан авалтын зааварчилгаа

Дэлгэр зуныг хөгжилтэй сайхан өнгөрүүлж хичээлийн шинэ жилдээ сургуульдаа орохоор догдлон суугаа сурагчдынхаа хичээлийн бэлтгэлийг хангах ажлыг Орчлон сургууль дээрээ ирж хийнэ үү хэмээн та бүхнийг урьж байна.

Сурагчдын дүрэмт хувцас, гутал, биеийн тамирын хувцас, дэвтэр, сурах бичгийн борлуулалтыг 8 дугаар сарын 26-30-ний өдрүүдэд сургууль дээр зохион байгуулна.

Үүнд: 

Ажиллах цагийн хуваарь

ОгнооАжиллах цаг
8-р сарын 26 – 3010:00-16:00
  • Эрхэм та эх дэлхийгээ хайрлах үйлсэд нэгдэн хувийн цүнх буюу даавуун тортойгоо ирж худалдан авалтаа хийгээрэй.
  • Та бүхэн төлбөртэй сургалтын гэрээний 3.1-д  заасны дагуу төлбөрөө бүрэн (100%) төлсний дараа худалдан авах эрх үүсч манай систем нээгдэх юм. ( Мөн төлбөр төлөгдсөн тохиолдолд хичээл сонголт хийх, хичээлд суух эрх нээгдэнэ.) 

Та бүхэнтэй хамтран ажиллаж байгаадаа таатай байна.