Орчлон ОУ-ын сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг Амьдрах ухааны сургалтын 2018-2019 оны хичээлийн жилийн 1-р ээлж Сэлэнгэ аймгийн Зүүнхараа-Мандал сумын Хэрх багт амжилттай үргэлжилж байна. Амьдрах ухааны сургалтанд хамрагдсан 6-7р ангийн сурагчид 5 хоногийн турш цахим хэрэглээнээс бүрэн татгалзаж цагийг найз нөхөд, хамт олонтойгоо SEL (social emotional learning буюу зүрх сэтгэл ба нийгэмшихүйн боловсрол) хөтөлбөрийн дагуу бие даан амьдарч, өөртөө болон бусдад үйлчилж, байгаль дэлхийгээ мэдэрч, хайрлаж, мал аж ахуй, газар тариалантай танилцан амьдрах ухаан, Монгол хүн байх ухаанд суралцаж зүрх сэтгэлийн боловсролыг эзэмшсээр. Гайхалтай сайхан байгаль, адал явдалтай үйл ажиллагаа, сонирхолтой сургалт, сурагч насны дурсамжууд 2-р ээлжийн сурагчдаа хүлээж байна.