“Цэцэрлэгийн багш хийнэ гэдэг чинь өөрөө аз жаргалтай зүйл шүү дээ. Багш хүний хувьд шавь нараа мэдэрч, өөрөө шинэ тутамд хөгжиж, заах арга барилаа өөрчилж сайжруулж байх ёстой”.

Ажил мэргэжилдээ хайртай залуу багш Баярмэнд бол тэвэрдэг бас өглөө бүр шавь нараа инээмсэглэлээр угтдаг нэгэн юм.
Ийнхүү шавь нараа өглөө бүр өөр өөр байдлаар хүлээн авах нь багачуудад маш их таалагддаг бөгөөд бүхэл өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэхэд чухал ач холбогдолтой гэнэ.
Багш хүний хувьд шавь нараа мэдэрч, өөрөө шинэ тутамд хөгжиж, заах арга барилаа өөрчилж сайжруулж байх ёстой гэж “тэвэрдэг багш” үздэг байна.

Огайо мужийн Колумбус хүүхдийн эмнэлэгт 125 хүүхдийн дунд хийгдсэн судалгаагаар тэврэлт нь хүүхдийн оюун ухаанд онцгой мэдрэмж төрүүлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ.
Товчхондоо хүүхдэд зориулсан нэг удаагийн тэврэлт нь тэдний сэтгэл гутралыг арилгадаг бөгөөд тархины хөгжилд ч сайн нөлөөтэй гэнэ