2019 оны 11-р сарын 30-ны өдөр уламжлалт зохион байгуулагддаг Мэргэжил Бүхэн Сайхан өдөрлөг (Career Fair) зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд 8-11р ангийн сурагчид оролцсон бөгөөд салбар бүртээ тэргүүлж буй шинийг бүтээгч мэргэжилтнүүдтэй уулзаж арвин туршлагаас нь суралцсан юм. Энэ удаагийн зочдоор Анд Глобал системсийн инженер Билэгсайхан, ORDB Consulting LLC-д Ахлах аналистаар ажилладаг Уянга, Next Nature LLC-н Интериор Дизайнер Б.Бат-Эрдэнэ, Хүний эх эмч Хонгорзул, Y&R-маркетинг компанид менежер Золбоо, Зориг Сангийн гүйцэтгэх захирал Маралмаа нар уригдсан юм.