imsa

Вьетнам улсын Ханой хотноо зохиогдсон Математик Байгалийн шинжлэлийн Олон Улсын олимпиадад Орчлон сургуулийн сурагчид амжилттай оролцож 8 хүрэл медальтай ирлээ. Дэлхийн 24 орны 350 сурагч оролцсон энэхүү олимпиадаас  7а ангийн сурагч Б.Хантөгс, 7б ангийн сурагч А.Мишээл, 7б ангийн сурагч Ч.Чой, 7б ангийн сурагч  Б.Номин-Ундрах, 7с ангийн сурагч A.Амартүвшин, 7с ангийн сурагч М.Энэрэл нар байгалийн ухааны төрлөөр , 6а ангийн сурагч Б.Номингоо, 6с ангийн сурагч Б.Энэрлэн нар математикийн төрлөөр тус тус хүрэл медаль хүртэж 6б ангийн сурагч Б.Алтангэрэл, Б.Эрхэс, 6д ангийн сурагч Э.Түвшинбаяр, Х.Оюунболор нар амжилттай оролцлоо.

Олимпиадын үеэр орон орны хүүхдүүд өөрийн орны урлаг соёлын үзүүлбэрээ үзүүлэхэд манай сургуулийн сурагчид бүжгийн багш Б.Отгонцэцэгийн дэглэсэн бүжгээр оролцож “Шилдэг үндэсний хувцас” номинацын эзэн болжээ. Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, бэлтгэсэн багш нарт баяр хүргэе!