career fair

Жил бүр зохион байгуулагддаг CAREER FAIR үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө.

11-р сарын 30-ны Бямба гарагт 8-11р ангийн сурагчид дараах 6-н зочинтой ярилцлага хийв: Зориг Сангийн гүйцэтгэх захирал Маралмаа, Y&R маркетинг компани менежер Золбоо, Хүний эх эмч Энчимэг, Некст натур компани Интериор Дизайнер Бат-Эрдэнэ, AND GLOBAL-IТ компани инженер Билэгсайхан, ORDB Consulting LLC-д Ахлах аналистаар ажилладаг Уянга. 

Мөн 12-р сарын 4-ны өдөр 11-р ангийн бүх сурагчид дараах 4-н байгууллагаруу аялал хийж ажлын байртай танилцав:

  • Unitel Data center
  • M Bank
  • Intermed
  • And Global