Орчлон сургууль цэцэрлэгийн цогцолбор 2020-2021 оны хичээлийн жилд суралцагчдаа хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангалаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах боломжгүй тул цахим хуудсаараа дамжуулан эцэг эх, асран хамгаалагчдыг мэдээ мэдээллээр тогтмол хангаж ажиллах болно.