Орчлон сургууль цэцэрлэгийн цогцолборын Ахлах сургуулийн сургалтын албанаас Дэлхий нийтээр тархаад буй Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлж, ЕБС-ийн үе тэнгийн найз нөхөд, дүү нартаа амны хаалт, гар ариутгагчаар дэмжлэг үзүүлж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор энэхүү сайн үйлсийн аяныг 2020 оны 09 дүгээр сарын 14-өөс 23-ны хооронд  7 хоногийн хугацаатайгаар Орчлон сургууль, цэцэрлэгийн цогцолбор БСБ-ын багш, сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид болон ажилтан албан хаагчдын дунд амжилттай зохион байгууллаа.

Сайн үйлсийн аянд гар ариутгагч, амны хаалт хандивласан бөгөөд хандивын аяны хүрээнд нийт

80 гаруй литр гар ариутгагч,

32.284 ш амны хаалт /16292ш хүүхдийн 15992ш том/, резинэн бээлий 410ш,

нойтон салфетка 20ш,

хуурай салфетка- 10 жижиг 4 том,

шингэн саван 22ш / 6100мл / цугласан байна

Ахлах сургуулийн багш нар болон Улаан загалмайн хорооны сурагчидтай хамтран  хандивын зүйлсийг жижиглэн хүүхэд нэг бүрийн гарт хүргэхээр багцалж бэлтгэсэн ба нийт 1372ш багц болгосон байна. / 15ш маск+гар ариутгагч /

Сайн үйлсийн аянд зүрх сэтгэлээрээ нэгдэж, өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө хамтдаа урьдчилан сэргийлж, энэхүү аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт сурагчид болон багш, ажилтан албан хаагчиддаа баярласан талархсанаа илэрхийлж байна.