Орчлон ОУ-ын сургууль ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог бүхий л үйл ажиллагаандаа нэвтрүүлж Монгол Улсын Ерөнхий боловсролын салбарт анхдагч болсон нь 2017-2018 оны хичээлийн жил юм. Тус чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр жил бүр хөндлөнгийн аудитад орж баталгаажуулах нөхцөлтэй байдаг.

2020 оны 10р сарын 26-27ны өдөр Орчлон сургууль цэцэрлэгийн цогцолбор ОУ-ын аудитыг цахимаар хийлгэж Цар тахлын үед хийсэн менежмент, зохион байгуулалт, төлөвлөлт, хэрэгжилт, хэрэгжилтэд тухай бүр хийсэн дүн шинжилгээ, тасралтгүй сайжруулахын тулд авсан арга хэмжээ болон цар тахлын үед хэрэгжүүлэх боломжгүй байсан зарим ажлуудыг 2020-2021 оны хичээлийн жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж буй байдлыг ОУ-ын хөндлөнгийн аудитын байгууллага өндрөөр үнэлж ISO 9001:2015 сертификатыг дахин баталгаажууллаа.

  • Ковид 19 цар тахлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулахын тулд нийтдээ 483 хичээлийг нэн даруй цахим хэлбэрт шилжүүлж 2000 орчим багш сурагчийг амжилттай хамруулсан байна. Цахим сургалтын үеийн зарим сонирхолтой тоо баримтаас дурдвал:
  • Өөр хоорондоо солилцсон имэйлийн тоо 2.1 сая
  • Цахим сургалтад зориулж бэлтгэсэн материалын тоо
  • Цахим хурлын урт 100 сая секунд
  • БШУЯ-наас зохион байгуулсан Теле хичээлд дэмжлэг үзүүлэхээр Орчлон сургуулийн 10 багш 50 гаруй цагийн хичээл
  • 258 минутын урт бүхий 6 удаагийн подкаст
  • Цар тахлын үед сэтгэлзүйгээ удирдах нь чиглэлээр 2 удаагийн нийтлэл
  • Цахим сургалтад ашигласан төхөөрөмжүүд
    • Андройд 22.621
    • iOS 10.060
    • PC 5.889
    • PSTN 38