Төгсөх ангийн сурагчдад зориулсан “2021-2022 College Application Kick-Off” вэбинар амжилттай болж өндөрлөлөө. Орчлон Олон Сургуулийн санаачлагаар International School of Ulaanbaatar, American School of Mongolia, English School of Mongolia, Монгол Билиг Оюун сургуулиудын зөвлөх багш нартай хамтран 2 өдөр үргэлжилсэн энэхүү вебинарт Сан Паулогийн Америк сургууль, Браун их сургууль, Лондонгийн Империал коллеж, Крейтоны их сургуулиас олон улсын элсэлт хариуцсан мэргэжилтнүүд болон зөвлөх багш нар зөвлөгөө өгч хэрхэн Их сургуулийн жагсаалтаа оновчтой гаргах, өөрт тохирсон сургуулиа зөв сонгох, Их Британи болон АНУ-ын Их сургуулиудын эссэг хэрхэн амжилттай бичих болон элсэлтийн явцын талаарх олон жилийн туршлага, ойлголтоо сурагчидтай хуваалцсан юм. Тус вэбинарт International School of Ulaanbaatar, American School of Mongolia, English School of Mongolia, Монгол Билиг Оюун мөн Орчлон Олон Улсын сургуулиудын 11,12-р ангийн нийт 130 сурагч амжилттай оролцлоо. Оролцсон сурагчдадаа амжилт хүсье!