2021.08-29,30 өдрүүдэд Монголын гимнастикийн холбооны дэргэдэх “Starlit” клубээс зохион явуулсан Уран сайхны гимнастикийн олон улсын цахим тэмцээнд Орчлон сургуулийн биеийн тамирын багш, уран сайхны гимнастик, аэробик гимнастикийн спортын мастер, дасгалжуулагч, Т.Цэрэндулам багшаар удирдуулсан Орчлон Олон Улсын сургуулийн баг тамирчид 2 алт, 3 мөнгөн медаль мөн 5-байр хүртэж амжилттай оролцлоо. Уг тэмцээнд нийт 12 орны 136 тамирчид 11 насны ангиллаар өрсөлдөж манай тамирчид шагналаа гардан авлаа. 1. Н.Шүр /9C анги/Булавтай дасгалаар тэргүүн байр /Алтан медаль/ 2. Г.Мөнххишиг /8В анги/Булавтай дасгалаар тэргүүн байр /Алтан медаль/ 3. И.Оюу-Эрдэнэ /8А анги/Чөлөөт дасгалаар дэд байр/Мөнгөн медаль/ 4. У.Түвшинзаяа /8В анги/Чөлөөт дасгалаар дэд байр/Мөнгөн медаль/ 5. Д.Номуунгэрэлт /5Е анги/Чөлөөт дасгалаар дэд байр/Мөнгөн медаль/ 6. У.Төвшинжаргал /3D анги/Чөлөөт дасгалаар 5-р байр. Тэмцээндээ амжилттай оролцсон тамирчдадаа халуун баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөр, олон олон тэмцээнд нь амжилт хүсье!