CИИЛ (SEEL – Social Emotional and Ethical Learning) хөтөлбөрСуралцагчдын сэтгэл зүй, зүрх сэтгэлийн боловсролд анхааран 2015 оноос эхлэн сургуулийн сэтгэл зүйч ажиллуулж эхэлсэн цагаасаа бид академик боловсрол, хичээлээс гадуурх үйл ажиллагааныхаа агуулгад зүрх сэтгэлийн боловсролыг шингээж, анхаарч ирсэн билээ. Энэ хичээлийн жилээс эхлэн бид Эмори Их Сургуулийн эрдэмтэн судлаачдын боловсруулсан бүх насны суралцагчдад зориулсан нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйн чадваруудыг төлөвшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.Уг хөтөлбөрийг дэлхийн 25 орны 15000 гаруй багш нар зааж байгаа бөгөөд “Орчлон Олон Улсын Сургуулийн” багш нар СИИ сургалтын төслийн багаас зохион байгуулсан сургагч багшийн сургалтад амжилттай хамрагдлаа. CИИЛ (SEE Learning) сургалтаас хүүхэд юу сурдаг вэ? Хүүхэд хүмүүнлэг ёсыг ойлгож, хүлээн зөвшөөрдөг. Сурагчид энэрэнгүй сайхан сэтгэл, түүний олон хэлбэрүүдийн нэг болох хүмүүнлэг ёсыг хүлээн зөвшөөрч ойлгосноор нийт хүн төрөлхтөн болон хүрээлэн буй орчинд хандах хандлага нь эерэгээр өөрчлөгддөг. СИИ сургалтын хүрээнд сурагчдад дэлхийн нийтийн тулгамдсан асуудлуудыг ойлгуулж, улмаар шийдэх явцад гар бие оролцох хүсэл эрмэлзлэлийг төрүүлж, мөн ингэхдээ хүнлэг байх зарчмыг нэн тэргүүнд тавьж байх хэрэгтэйг ойлгуулахыг зорьдог.