STEAM Biology

Орчлон ОУ-ын сургуулийн 12-р ангийн сурагчид “STEAM Biology” хөтөлбөрийн төслийнхөө хүрээнд лаа, ванны бөмбөлөг, саван, уруул өнгөлөгчийг сурагч бүр бие даан төрөл бүрийн хэлбэр дүрс, загвартайгаар хийж бүтээлээ танилцууллаа. Ингэхдээ Кембрижийн A level болон STEAM хөтөлбөрийн хүрээнд судалдаг Эдийн засаг, Бизнес, Дизайн технологи, Дижитал арт зэрэг хичээлүүдээр олж авсан мэдлэг чадвараа ашиглан тухайн бүтээгдэхүүний орц найрлагаас эхлэн загвар дизайн, тоо ширхэг, сурталчилгаа, борлуулалт зэрэг бүхий л процессийг цогцоор нь тооцжээ. Төслийн багийн сурагчид өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ сургуулийнхаа багш, сурагчдад сурталчлан борлуулж олсон ашгаа Ковидоор өвчилсөн хүүхдүүдэд дархлаажуулалтын багц болгон хандивлах үндсэн зорилготойгоос гадна дараагийн бүтээгдэхүүнийхээ материалыг худалдан авахад зарцуулах юм.

#MadeInMongolia

#MadeInOrchlonHighSchool

#MadeInScienceWing

#MadeInMakerSpace

#MadewithOrchlon

#Handmade

#Teamwork

Лаа – Байгалийн гаралтай ваксаар хийсэн тул илүү удаан асна. Элдэв химийн орц найрлагагүй асаахад агаарт хорт хий ялгарахгүй.Саван – Дэлгүүрийн савантай харьцуулахад глицерины хэмжээ илүү их тул гарыг тань чийгшүүлэхээс гадна арьсыг тэжээлээр хангах ургамлын нунтаг агуулдгаараа давуу талтай.Ванны бөмбөлөг – Лаванда цэцэг, жүрж, гааны ургамлын амин тосны найрлагатай ванны бөмбөлөг нь тайвшруулах болон сэргээх үйлчилгээтэй. Уруул өнгөлөгч – Зөгийн ваксаар хийсэн тул уруулыг тань чийгшүүлэхээс гадна нарны хэт ягаан туяа, бохирдол гэх мэт орчны хүчин зүйлүүдээс хамгаална.