“Номын сарын аян”

Орчлон ОУ-ын сургуулийн хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Номын сарын аян” энэ жил 2021.10.11- 2021.10.29-ний хооронд зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэхүү аянаар дамжуулан Орчлон сургуулийн нийт уншигч, сурагчдын ном зохиол унших хүсэл сонирхлыг дэмжин хөгжүүлэх, сурталчлах, түүний ач холбогдол, номын сангийн үйл ажиллагааг таниулан өргөжүүлэх зорилготой билээ. Энэ хичээлийн жилийн аян онлайн болон танхим хосолсон хэлбэрээр явагдаж байгаагаараа онцлог ба “Номын сарын аяны” хүрээнд – 2-6-р ангийн сурагчдын дунд Цахим аха зохион явуулах. – 6-8-р ангийн сурагчид өөрийн уншсан номуудаар ангийн модоо гоёж бүтээх. – 7-8-р ангийн сурагчид Англи, Хятад хэлний хичээлийн агуулгаар уншиж буй номоороо номын тэмдэглэл хийх.- Соёлын яамнаас олгодог “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн” шилдэг уншигч сурагчдаа шалгаруулах. – Санал болгох номын үзэсгэлэн сургууль дээрээ гаргах. – Дуртай номын баатрынхаа дүрд хувирч ирэх гэх мэт сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн үргэлжилж байна.