
Монгол Бахархлын өдөр
Монгол улс тунхагласны өдөрт зориулан 11 сарын 25-ны өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүллээ.Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмэр оруулах зорилготой бөгөөд Орчлон ОУ-н сургууль жил бүр Монгол Бахархлын өдрөө багш, сурагчдынхаа хүрээнд Монгол улсын төрийн дууллаа бахархалтайгаар дуулах, Төрийн дууллын ач холбогдол, үндэстний бахархлыг ойлгож, таних, Үндэсний хувцсаа өмсөж, өв соёлоороо бахархах зорилгоор Монгол бүжгийн өртөөчилсөн бүжгийн үзүүлбэр (11-р ангийн бүжгийн хичээл сонгосон сурагчид), Өөрсдийн нэрээ уран бичлэгээр бичүүлэх, сурагчдын дундах илтгэлийн тэмцээн зэрэг үндэсний түүх соёлынхоо уламжлалыг таниулан сурталчилж, тэмдэглэн өнгөрөөдөг уламжлалтай билээ.













