Career Fair 2021

Орчлон ОУ-н сургуулийн ахлах ангийн сурагчдад ирээдүйн зорилгоо зөв тодорхойлох, ажил мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилготой мэргэжил таниулан сурталчлах “Career Fair” өдөрлөг 3 долоо хоногийн турш явагдлаа. Энэхүү арга хэмжээг ахлах сургуулийн зөвлөх багш нар Сурагчдын Өөрөө Удирдах Зөвлөлтэй хамтран 11-р сарын 08 – 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Өдөрлөгийн үйл ажиллагааны хүрээнд:“World of Work and Transferable Skills” сэдвээр М-Си-Эс группийн дэд ерөнхийлөгч, шарк Д.Энхтүвшин, Интермед эмнэлгийн чанар аюулгүй байдал эрхэлсэн захирал, хүний их эмч И.Бат-Эрдэнэ, Тагтаа хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, орчуулагч, яруу найрагч Б.Баясгалан нар хүрэлцэн ирж 8 – 12-р ангийн сурагчидтай сонирхолтой хэлэлцүүлэг, ярилцлага хийлээ. Энэ хэлэлцүүлгийг зарим сурагчид шууд дамжуулалтаар үзэж оролцсон нь зохион байгуулалтын нэг онцлог байв. Үүний дараа “Emerging world of work and Digital Skills” сэдвийн хүрээнд гэрэл зурагчин, химич, инженер, зураач гэх мэт нийт 11 мэргэжлийн зочныг урьж 10 – 12-р ангийн сурагчид өөрсдийн сонирхлын дагуу тус бүр 2 салбарын ярианд хамрагдаж, 8 – 9-р ангийнхан өөрсдийн авьяас сонирхлоо таних, ажил мэргэжлийн талаар ойлголттой болох тесттэй ажиллалаа. Ингээд “Career Fair” 3 долоо хоногийн төгсгөлд cурагчид юу сурч мэдсэнээ постер үзүүлэн хийх зэргээр тайлагнаж өдөрлөгийн үйл ажиллагааг өндөрлүүллээ.

#Careerfair#OrchlonSchool#Career#Skills#Freshgraduates#Careerdevelopment#Success