Олон Улсын хот хоорондын 6-р олимпиад
ОХУ-ын боловсролын яам, Москва хотын захиргаа хамтран зохион байгуулдаг Олон Улсын хот хоорондын 6-р олимпиад Орчлон ОУ-ын сургууль дээр 2 дахь жилдээ онлайн хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү олимпиад нь Математик, Хими, Физик, Мэдээлэлзүй гэсэн 4 төрлөөр зохион байгуулагддаг бөгөөд 28 улсын 35 их хотуудын шилдэг сурагчид оролцсоноос Улаанбаатар хотын баг 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багаараа 3-р байранд шалгарлаа. Тус олимпиадад Орчлон сургуулийн сурагчдаас гадна 1-р сургууль, Сант сургууль, Сэлбэ сургуулийн шилдэг сурагчид Улаанбаатар хотоо төлөөлөн оролцсон юм. Олимпиадад амжилттай оролцсон нийт сурагчдадаа болон бэлтгэсэн багш нартаа баяр хүргэж талархал илэрхийлье. #ProudStudents#OrchlonHighSchool#InternationalSchool#Chemistry#Matemathics#Physics#ComputerScience