Энэ хичээлийн жилийн 12-р ангийн STEAM Science хөтөлбөр сонгосон сурагчид маань багийн төсөлт ажлын хүрээнд саван, ванны бөмбөлөг, уруул өнгөлөгч, лаа зэрэг бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэсэн билээ. Нийт 1143000 төгрөгийн ашгаа зорилтот бүлгийн хүүхдүүдэд “Milkman” брэндийн дархлаажуулалтын багц болон чацаргана, аньсны өтгөрүүлсэн шүүс бүхий бэлгийн багц бэлтгэн ХУД-ын 63-р тусгай сургуулийн хамт олны зөвлөмжийн дагуу хүүхдүүдийн гэрт хүргэж өглөө. Төслийн баг тусгай сургалттай сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах боломжийг судалж хамтран ажиллах дүгнэлтэд хүрэв. Энэ үйл ажиллагааг 12-р ангийг төлөөлж 12А Г.Эрдэнэзаяа, Б.Номин, 12B Г.Түшиг, 12С Х.Намуунаа нар зохион байгуулсан ба физикийн Э.Баасандорж багш дэмжин оролцсонд талархал илэрхийлье. #Steambiology