Уран сайхны гимнастикийн 47 дахь удаагийн УАШТ зохион байгуулагдлаа

2022.01.13-15-ны өдрүүдэд Уран сайхны гимнастикийн 47 дахь удаагийн УАШТ Steppe Arena /шинэ мөсөн хотхон/-д зохион байгуулагдан нийт 20 багийн 200 гаруй тамирчид баг болон ганцаарчилсан төрлөөр оролцлоо. Орчлон сургуулийн биеийн тамирын багш, уран сайхны гимнастик, аэробик гимнастикийн спортын мастер, дасгалжуулагч, Т.Цэрэндулам багшаар удирдуулсан Орчлон ОУ сургуулийн баг тамирчид 1 алт, 1 мөнгөн медаль болон шагналт байр хүртэж амжилттай оролцлоо. 1. Г.Анужин /5Е/ аваргын алтан медаль 2. Д.Номуунгэрэлт /5Е анги/ хүрэл медаль3. Б.Энхлүүн /5Б анги/ 4. Н.Шүр /9С анги/ 5. Г.Мөнххишиг /8Б анги/Тэмцээндээ амжилттай оролцсон тамирчдадаа халуун баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөр, олон олон тэмцээнд нь амжилт хүсье!