
“Mad wave classic 2022”
2022 оны 02 сарын 12-13 өдрүүдэд бүх ОХУ-н усанд сэлэлтийн “Mad wave classic 2022” 50 метрийн бассейны тэмцээн ОХУ-н Казань хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг тэмцээнд ОХУ, Катар улс болон Монгол улсын 100 гаруй багийн 669 тамирчид оролцсон бөгөөд Орчлон ОУ-н сургуулийн сурагч Спортын мастер Э. Эрхэс “Сэлэм загас” клубийн Ахлах дасгалжуулагч Х. Батболдын удирдлага дор ОХУ-н аварга шалгаруулах уг тэмцээнээс “5 Алтан медаль” авсан бахдам амжилт гаргасныг дуулгахад таатай байна. Спортын мастер Э.Эрхэс- 50м далайн гахай сэлэлтээр 26.64 сек амжилтаар алтан медаль, 50м араар даллах сэлэлтээр 28.39 сек амжилтаар алтан медаль, мөн MУ-н УАШТ 50м араар даллах сэлэлтээр 28.39 сек, 100м араар даллах сэлэлтээр 1.01.26 сек амжилтаар Монгол улсын 2 рекордыг шинэчлэн тогтоосон байна.Мөн 2022.01.13-16-ны өдрүүдэд 29 удаагийн Монгол Улсын насанд хүрэгчдийн Усанд сэлэлтийн УАШТ Өмнөговь аймагт амжилттай зохион байгуулагдаж мөн Орчлон ОУ сурагчид дараах амжилттайгаар оролцлоо.
1. М. Амина- 50м араар даллах сэлэлтээр 33.38 сек. МУ спортын дэд мастер
2. А. Хосбаяр-100м эрвээхий сэлэлтээр 1.00.61 сек. МУ спортын мастер
3. Э. Нинжин -400м өврөөр даллах сэлэлтээр 04.33.70 сек. МУ дэд мастер Тэмцээндээ амжилттай оролцсон тамирчдадаа халуун баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөр, олон олон тэмцээнд нь амжилт хүсье!


