Кембрижийн хөтөлбөрийн шалгалтын улирал

Орчлон ОУ-ын сургуулийн Кембрижийн хөтөлбөрийн шалгалтын улирлыг эхлүүлж буй CIPP, Checkpoint түвшин буюу 5, 8р ангийн сурагчдад дээд ангийн ах эгч болон багш нарынх нь төлөөлөл амжилт хүслээ. Шалгалт цаашид IGCSE (10р анги), AS/A (11, 12р анги) түвшинд 6р сарын 10ыг дуустал үргэлжлэх бөгөөд хичээл сонголтоос хамаарч нийт 121 удаагийн шалгалтад давхардсан тоогоор 5011 сурагч оролцох төлөвтэй байна. Нийт сурагчдадаа амжилт хүсье.