
“Орчлон сургууль, цэцэрлэгийн цогцолбор” нь Олон Улсын ISO 21001:2018 стандартын гэрчилгээгээ албан ёсоор хүлээн авч, уг стандартыг нэвтрүүлсэн Монгол Улсын анхны ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг боллоо.
Орчлон цогцолбор 2017-2018 оны хичээлийн жилд ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог байгууллагын хэмжээнд нэвтрүүлж Монгол Улсын Боловсролын салбарт анхдагч болж байсан бол 2021-2022 оны хичээлийн жилд ISO 21001:2018 стандартын хүрээнд ОУ-ын баталгаажуулалтын IRQS (Indian Register Quality Systems) байгууллагын аудитад амжилттай шалгуулж, цогцолборын хэмжээнд хичээл сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалтаа өндрөөр үнэлүүллээ.
ISO 21001:2018 стандарт нь боловсролын байгууллагын суралцагчид болон бусад сонирхогч талуудын хэрэгцээ, хүлээлтийг хангах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгод чиглэсэн үйл ажиллагааны чанарт төвлөрдөг ба тус стандартыг нэвтрүүлснээр жил бүр ОУ-ын хөндлөнгийн аудитад орж баталгаажуулах нөхцөлтэй байдаг. Ингэснээр хичээл сургалтын үйл ажиллагаа чанартай, тогтвортой, хүртээмжтэй, тасралтгүй сайжруулалт хийгдэх боломж бүрддэг.
Мөн хичээл сургалтын үйл ажиллагааны босоо тогтолцоонд хэрэгждэг залгамж холбооноос гадна тусгай хэрэгцээт боловсрол олгох орчин нөхцөл, хүний нөөц, хөтөлбөрийн онцлогуудыг тусгасан байдгаараа ISO 9001:2015 стандартаас ялгаатай байдаг байна.
Ийнхүү Орчлон цогцолбор үйл ажиллагаандаа ОУ-ын 2 төрлийн стандартыг амжилттай нэвтрүүллээ.

