
М-Си-Эс Группийн 18 дахь удаагийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
М-Си-Эс Группийн 18 дахь удаагийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 05-р сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.Энэхүү тэмцээнд М-Си-Эс Группийн 22 компанийн, 38 багийн нийт 400 орчим тамирчид өрсөлдсөнөөс Орчлон сургууль, цэцэрлэгийн цогцолборын багш ажилтнууд маш амжилттай оролцож: Эмэгтэй төрөлд Алтан медаль, Эрэгтэй төрөлд Хүрэл медаль тус тус хүртлээ. Мөн “Шилдэг эмэгтэй тэгш тоглогч”-оор Бага ангийн багш Б. Дашмаа шалгарсан байна.Амжилттай оролцсон баг тамирчдадаа баяр хүргэж цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе! Мөн 15 жилийн ойн баяраа тохиолдуулан, тэмцээнийг зохион байгуулсан “Тотал Дистирбюшин” компанийн хамт олонд баяр хүргэж, талархал илэрхийлье.








