
Орчлон ОУ-ын сургуулийн 5 сурагч “Нийслэлийн шилдэг”-ээр шалгарлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит “Шилдэг сурагч” шагналыг улсын болон олон улсын чанартай олимпиад, уралдаан, тэмцээнд өндөр амжилт гаргасан сурагчид хүртдэг. Олон улсын болон Улсын физик, хими, математик, биологи, мэдээлэлзүйн хичээлийн олимпиадад оролцож ганцаарчилсан болон багийн дүнгээр амжилт гаргасан нийт 26 сурагч “Шилдэг сурагч” шагнал хүртсэнээс Орчлон ОУ-ын сургуулийн 11, 12-р ангийн 5 сурагч “Шилдэг сурагч” шагнал хүртлээ. О.Тэмүүжин Э.Тэргэл Ц.Тайхар У.Цэнгүүн Л.Оргилболд Амжилт үзүүлж, шагнал хүртсэн сурагчдадаа халуун баяр хүргэж талархал илэрхийлье.



