Голомт сангаас Ахлах ангийн сурагчдад зориулж зарласан тэтгэлэгт хөтөлбөр

Golomt Foundation Голомт сангаас Ахлах ангийн сурагчдад зориулж зарласан тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорч Орчлон ОУ-ын сургуульд суралцах сурагчид эцэг, эхтэйгээ ирж гэрээгээ байгууллаа. Тус тэтгэлэг нь ахлах ангийн сурагчдыг Голомт сантай хамтран ажилладаг хувийн өмчийн ЕБС-д суралцуулж улмаар дэлхийн топ их дээд сургуулиудад амжилттай элсэн ороход шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх зорилготой. Тэтгэлэгт шалгарч 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн 9-12-р анги хүртлээ сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэг авах болсон сурагчдадаа баяр хүргэж цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!Мөн тэтгэлгийн шалгаруулалтад оролцсон бүх сурагчдадаа баяр хүргэж амжилт хүсье.