Сургалтын төлбөр
Сургууль | Анги | Хөтөлбөр | Төлбөр |
Цэцэрлэг | K4 | Montessori Үндэсний хөтөлбөр SEL EA | 14,000,000₮ |
Цэцэрлэг | K5 | Montessori Үндэсний хөтөлбөр SEL EA | 16,000,000₮ |
Бага сургууль | G1 | CAIE, CIPP Үндэсний хөтөлбөр SEL EA | 23,000,000 ₮ |
Бага сургууль | G2-5 | CAIE, CIPP Үндэсний хөтөлбөр SEL EA | 20,000,000₮ |
Дунд сургууль | G6-8 | CAIE, CP Үндэсний хөтөлбөр SEL EA | 21,000,000₮ |
Ахлах сургууль | G9-12 | CAIE, IGCSE/AS/A Үндэсний хөтөлбөр SEL EA | 23,000,000₮ |
Орчлон ОУ-ын сургууль нь ашгийн төлөө бус байгууллага бөгөөд нийт орлого нь сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, боловсон хүчнийг чадавхжуулах, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхэд зарцуулагддаг.
Бид 2015 оноос хойш сургууль дээр бэлэн мөнгөөр гүйлгээ хийхээс татгалзсан бөгөөд ингэснээр эцэг эх/асран хамгаалагч сургууль дээр хийгдэж байгаа гүйлгээнд хяналт тавих боломж бүрдсэн юм. Иймд сурагчийн картыг цэнэглэх буюу https://payment.orchlon.mn сайтыг ашиглаарай.
Бэлэн мөнгөний гүйлгээ:
- Жил бүрийн 8-р сарын сүүлээр зохион байгуулагддаг Хичээлийн жилийн бэлтгэл хангах өдөрлөгөөс бусад тохиолдолд ашиглагдахгүй.
Банкны шилжүүлэг:
- Сургалтын төлбөр
- Амьдрах ухааны сургалтын төлбөр
- Автобусны үйлчилгээний төлбөр
- Өдрийн хоолны үйлчилгээний төлбөр
- Олон Улсын шалгалтын төлбөр (ойрын хугацаанд бүрэн зогсоох тул цахим төлбөрийн системийг ашиглана уу)
Сурагчийн картаар:
- Хичээлийн жилийн явцад хийгдэх худалдан авалтууд
Онлайн төлбөрийн системээр:
- Олон Улсын шалгалтын төлбөр
- Сурагчийн карт цэнэглэлтийн төлбөр

Банк | Дансны дугаар | Дансны нэр |
Худалдаа хөгжлийн банк | 404 244 760 | Орчлон сургууль цэцэрлэгийн цогцолбор ХХК |
Голомт банк | 812 510 1070 | Орчлон сургууль цэцэрлэгийн цогцолбор ХХК |
Хаан банк | 513 104 9087 | Орчлон сургууль цэцэрлэгийн цогцолбор ХХК |
Хас банк | 500 148 5852 | Орчлон сургууль цэцэрлэг |
Сургалтын төлбөр буцаах
- Хичээлийн жилийн эхний өдөр эхлэхээс өмнө бичгээр мэдэгдэл өгсөн тохиолдолд сургалтын төлбөрийг 100% буцаан олгоно.
- Эцэг эх/асран хамгаалагч төлбөртэй сургалтын гэрээг цуцлахаас 30 хоногийн өмнө сургуульд бичгээр мэдэгдэх үүрэгтэй бөгөөд тухайн хичээлийн жилийн 3-р сарын 25-наас өмнө гэрээ цуцлагдсан бол суусан хугацааны төлбөр болон нийт сургалтын төлбөрийн 15%-ийг суутган үлдэгдэл төлбөрийг бүрэн олгоно.
Элсэлтийн хураамж буцаах
- Элсэлтийн хураамжийг сурагч сургалтын үйл ажиллагаанд хамрагдах хугацаанаас өмнө бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд буцаан олгоно. Сургалтын үйл ажиллагаанд хамрагдсан эсвэл сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө бичгээр мэдэгдээгүй бол буцаан олгохгүй.
Бусад төлбөр/хураамж буцаах
- Дээр дурдсанаас бусад төлбөр хураамжийг дотоод журам, урьдчилан хүргүүлсэн мэдэгдлийн дагуу зохицуулна.
Өргөдлийн хураамж: 150,000₮
Энэ хураамж нь зөвхөн тухайн хичээлийн жилд хүчинтэй бөгөөд элсэлтийн процесс эхлэхээс өмнө буюу элсэлтийн материал Сургалтын алба руу илгээгдэхээс өмнө төлөгдсөн байх шаардлагатай.
Элсэлтийн хураамж: 1,000,000₮
Сургуульд шинээр элсэн орж буй нийт элсэгчид энэ хураамжийг төлөх шаардлагатай бөгөөд энэ нь сургуулийн сургалтын орчны ашиглалт үйлчилгээ, дахин төлөвлөлт, их засварт зарцуулагдана. Тус төлбөрийг шинээр элсэгч (жич хэсгийг харна уу) элсэн орсноос хойш ажлын 5-н өдөрт багтаан төлөх шаардлагатай. Энэхүү хураамж нь Сургуулийн зөвлөлийн дараагийн шийдвэр гартал хүчин төгөлдөр үйлчилнэ.
Жич: Суралцагч нь сургуульдаа 2 жилийн дотор дахин элсэж байгаа бол элсэлтийн хураамж төлөхгүй бөгөөд бусад бүх дахин элсэлтийн үед заасан элсэлтийн хураамжийг төлнө.
Сургалтын төлбөр нь хос хөтөлбөрөөр суралцах сургалтын болон түүнийг дэмжих үйл ажиллагааг санхүүжүүлэхээс гадна сургалтын орчны өргөтгөлд зарцуулагддаг.
Сургалтын төлбөрийг жил бүрийн 4-р сарын 25-н болон 8-р сарын 20-ны дотор төлнө.
Сургалтын төлбөрийг 4-р сарын 25-ны дотор 100% төлбөл 500,000₮-ний ваучер олгох бөгөөд үүнийг сургалтын төлбөрөөс гадна бусад төлбөр зарцуулах боломжтой.
Энэхүү шалгалтанд 5, 10,11,12-р ангийн сурагчид хамрагдах шаардлагатай бөгөөд сонгосон хичээлийн тооноос хамаарч төлбөр харилцан адилгүй байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://payment.orchlon.mn төлбөрийн системийг ашиглан авах боломжтой.
Жич: ОУ-ын шалгалтын төлбөр Entry, Late Entry, Very Late Entry гэсэн 3-н төрөлтэй байдаг бөгөөд эцэг эх/асран хамгаалагч төлбөр төлөх хугацааг хойшлуулах тусам CAIE-ээс төлбөрийн хэмжээг ихэсгэх журамтай болохыг анхаарна уу.
Энэ нь сургуулийн автобусны үйлчилгээг авахаар хүсэлт гаргасан сурагчдад хамааралтай төлбөр хичээлийн жил бүрийн 8-р сарын 25-ны дотор бүрэн төлөгдсөн байх шаардлагатай.
Жич: Сургуулийн автобусны үйлчилгээний маршрутад багтах боломжгүй сурагчдад сургууль үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээхгүй.

Жич: Сургууль нь шарсан, хайрсан, хуурсан гэх мэт түргэн хоолыг зөвшөөрдөггүй бөгөөд эцэг эх/асран хамгаалагчдад эрүүл зөв хооллолтын талаар сургалтыг явуулдаг.
Орчлон ОУ-ын сургуулийн сургалтын үйл ажиллагааны онцлогоос хамаарч K3-G8 хүртэл ангийн сурагчид өөрийн түвшинд тохирсон сурах бичгийг жил бүр худалдан авдаг бол G9-G12 сурагчдын хувьд худалдан авах нь хичээл сонголтоос хамаарч харилцан адилгүй зардал гарах эрсэд байдаг. Иймд G9-G12 сурагчид номын сангийн түрээс болох 450,000₮-ийг жил бүр төлж номын сангаас түрээсээр ашиглах боломжтой. Энэхүү номын сангийн түрээсийн хэмжээ нь Сургуулийн зөвлөлийн шийдвэр гартал хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Жич: Хуучин ном болон онлайн захиалгаар худалдан авалт хийхээс өмнө тухайн жилд ашиглагдах ном мөн эсэхийг нягтлах шаардлагатай.
- Эрхэм та эх дэлхийгээ хайрлах үйлсэд нэгдэн хувийн цүнх буюу даавуун тортойгоо ирж худалдан авалтаа хийгээрэй.
- Та бүхэн төлбөртэй сургалтын гэрээний 3.1-д заасны дагуу төлбөрөө бүрэн (100%) төлсний дараа худалдан авах эрх үүсч манай систем нээгдэх юм. ( Мөн төлбөр төлөгдсөн тохиолдолд хичээл сонголт хийх, хичээлд суух эрх нээгдэнэ.)
Та бүхэнтэй хамтран ажиллаж байгаадаа таатай байна.